Монгол Улс - Гэрэл Зургийн Уралдаан

 ENGLISH VERSION

Та туршлагатай гэрэл зурагчин уу, эсвэл гэрэл зураг сонирхогч уу?

Бид таныг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-ээс зарлаж буй “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

Таны авсан гэрэл зураг нь Монгол орны ногоон хөгжлийг харуулсан сонирхолтой агшин, үйл хэргийг бүтээлчээр харуулсан байх ёстой.  Ногоон хөгжлийн сэдвийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон ажил хөдөлмөр эрхлэлт, ногоон дэд бүтэц /тухайлбал сэргээгдэх эрчим хүч/, ногоон амьдралын хэв маяг, хэрэглээ, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйлс, ногоон эдийн засгийн мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээж буй үйлс зэрэг өөр өөр газар, байршил, нөхцөлд авсан, сонирхолтой зургуудыг илгээж, уралдаанд оролцох боломжтой. Тухайлбал:

  • Ногоон эдийн засгийн салбарт ажиллаж байгаа ажилчин, ажил хайгчийн сонирхолтой агшинг харуулсан,
  • Ногоон хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанд оролцож байгаа байдал,
  • Эх орноо экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, байгальд ээлтэй, ногоон эдийн засагтай улс орон болгож хөгжүүлэхийн төлөө  хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүсийн үйл хэргийг харуулсан зураг,
  • Монгол орны өнгөрсөн ба одоог харьцуулсан, байгальд ээлтэй, зөв амьдралын хэв маяг, соёл руу шилжиж байгаа хүмүүс, бизнесийн үйл ажиллагааг харуулсан зураг байж болно.

Уралдаанд оролцогч 3 хүртэл зураг илгээх боломжтой. Зургийг 2017 оны 9-р сарын 4-ний 2017 оны 9-р сарын 8-ний шөнийн 12:00 цаг хүртэл (ULAT/GMT+8) хүлээн авна.

Гэрэл зургийн уралдаанд оролцох иргэн нь 18 нас хүрсэн, Монгол улсад оршин сууж, амьдарч буй аль ч улсын иргэн байж болно.

 

APPLICATIONS OPEN NOW

 

 Hosted By

 

  

 

Зургийг илгээх

  • Уралдаанд оролцох албан ёсны маягтыг бөглөж, дижитал зургаа оруулна. Албан ёсны маягтыг бөглөснөөр уралдааны дүрэм журам, нөхцөл, зургийг ашиглах, оюуны өмчийн эрхтэй холбоотой бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.
  • Зураг бүр нь зургийн нэр, зургийг авсан огноо, байршил, тайлбар /100 хүртэл үгтэй/ зэрэг мэдээлэлтэй байна.
  • Гэрэл зураг нь JPEG форматтай байна.
  • Оролцогчийн зураг өөрийн авсан оригинал зураг байх ба 8 Mega pixels багагүй 
  • Зураг нь хар/цагаан ба өнгөт, хөндлөн ба босоо хэлбэртэй байж болно.

Уралдааны шалгаруулалт

Зургийг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Уралдааны сэдэв, зорилгод нийцсэн байх,
  • Зургийн композици ба гэрэлтүүлгийн чанар,
  • Зургийн оригинал байдал,
  • Зургийн утга агуулга ба түүний тайлбар. 

Уралдааны шалгаруулалт

Зургийг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Уралдааны сэдэв, зорилгод нийцсэн байх,
  • Зургийн композици ба гэрэлтүүлгийн чанар,
  • Зургийн оригинал байдал,
  • Зургийн утга агуулга ба түүний тайлбар.

Уралдааны дүнг 2017 оны 9-р сарын 11 гэхэд мэдэгдэнэ.
1-3-р байранд: 6 зураг
Шагналт байранд: 10 зураг шалгаруулна.

Уралдааны шагнал

  • 1-р байр (1): Хүндэт өргөмжлөл, 1,000,000 төгрөг
  • 2-р байр (2): Хүндэт өргөмжлөл, тус бүр 800,000 төгрөг
  • 3-р байр (3): Хүндэт өргөмжлөл, тус бүр 500,000 төгрөг.
  • Шагналт байранд орсон зурагчинд (10 зураг) БОАЖЯ, НҮБ-ын НЭЗТТ-ийн Хүндэт өргөмжлөлийг гардуулна.