Уралдаанд оролцох нөхцөл

  • Гэрэл зурагчин нь 3 хүртэл зураг илгээнэ.
  • Гэрэл зурагчин нь зургийн автор байх ёстой бөгөөд, уг зургийн бүхий л оюуны өмчийн эрхийг дангаараа эзэмшигч байна.
  • Уралдаанд оролцогч нь 18 нас хүрсэн, Монгол Улсад оршин сууж байгаа, аль ч улсын иргэн байж болно.
  • Уралдаанд оролцохын тулд УРАЛДААНД ОРОЛЦОХ АЛБАН ЁСНЫ МАЯГТ –ыг бөглөж, зургийг онлайнаар илгээнэ.
  • Уралдаанд оролцогч нь тухайн үйл явдал, хүн/хүмүүсийн зургийг авах зөвшөөрлийг албан ёсоор, бичгээр авсан байх ёстой ба уралдааны бүхий л дүрэм журам, нөхцлийг хүлээн зөвшөөрнө.
  • Зураг бүр нэртэй, зургийг авсан өдөр, газар/байршил, тайлбартай байна.
  • Зургийг зөвхөн дижитал хэлбэрээр хүлээн авах ба томруулах, өөрчлөлт оруулахгүй.
  • Өөр ямар нэг гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн зургийг хүлээн авахгүй.
  • Өмнө хэвлэгдэн гарч байсан зургийг хүлээн авахгүй.
  • Зургийг 2017 оны 9-р сарын 4-ний  23:59 (ULAT) гэхэд илгээсэн байна.
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн ажилтан уралдаанд оролцох эрхгүй.